Нэг уут сайжруулсан түлш савлахад 300 төгрөгийн цалинтай ажлын байранд урьж байна
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны ‘’Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай’’ 62-р тогтоол, Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн А/433-А/820 дугаар хамтарсан Тушаал, Захирамжаар ‘’Агаарын чанар сайжруулах бүсэд мөрдөгдөх журам’’ батлагдсан.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас нэгэн ажлын байрыг олон нийтэд зарлажээ.
Тус дүүргийн 2, 5, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 17, 19, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хороодод сайжруулсан түлшний дундын агуулах болон Борлуулалтын цэгт ажиллах ачигч, савлагчийн нээлттэй ажлын байранд сонирхсон хүмүүсийг урьж байгаа аж.
Сонирхсон иргэд тус дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн 51-267020 болон 99997221 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч, бүртгүүлэх боломжтой аж.
Нэг шуудай сайжруулсан түлш АЧИЖ, БУУЛГАХ хөлс-80 төгрөг
Нэг шуудай сайжруулсан түлш САВЛАХ хөлс-300 төгрөг
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.