Сумо тойм: Кюүшюү башёгийн ес дэх өдөр
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн ес дэх өдрийн тоймыг толилуулж байна.
Өчигдөр их аварга Хакухо М.Даваажаргал найм давж тавин хувийн амжилтаа үзүүллээ. Есөн өдрийн дараах байдлаар Хакухо аваргаас өөр тавин хувийн амжилтаа үзүүлсэн бөх гараагүй байгаа юм. Түүний ард араас долоон даваа, хоёр унаатайгаар Комүсүби Асанаяама болон маэгаширагийн 13-т эрэмбэлэгдэж буй Кагаяки нар байгаа ба тэд өнөөдөр давбал тавин хувийн амжилтаа үзүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.