ШУУРХАЙ: ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр гишүүдийнхээ зарласан хуралдаанд ирсэнгүй

Уг шаардах хуудаст:

ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын хууль бус үйлдлийн талаар гадаад дотоодын ХМХ-ээр сүүлийн үед мэдээлэл түгж байгаатай холбогдуулан ҮХЦ-ийн нийт гишүүдийн хуралдааныг нэн даруй зарлан хуралдуулах шаардлагатай байна.

ҮХЦ-ийн нэр бүхий зургаан гишүүн 2019-11-15-ны өдөр уг асуудлын талаар ярилцан ҮХЦ-ийн нийт гишүүдийн хуралдааныг 2019-11-18-ны өдрийн 16:00 цагаас хуралдуулахаар товлосон болно. 

Иймд таныг ҮХЦ-ийн нийт гишүүдийн хуралдаанд өөрийн биеэр оролцож үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийхийг шаардаж байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн:

Ш.Цогтоо

Д.Солонго

Б.Буяндэлгэр

Ш.Солонго

Г.Туулхүү 

Ц.Нанзаддорж 

гэжээ.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.