Эхнэртээ 9,500 ам.долларын үнэтэй “өмсдөггүй” даашинз худалдаж авчээ

 

Сан Францискод байдаг Куантстамп хамгаалалтын компанийн гүйцэтгэх захирал Ричард Ма эхнэртээ 9,500 ам.доллараар даашинз худалдаж авчээ. Дээд зэрэглэлийн тансаг брэндийн даашинзтай харьцуулахад ч үнэтэй санагдах боловч үнэн хэрэгтээ уг даашинз бодитоор оршин тогтнож гарт баригдахгүй. Ядаж та бодитоор өмсөөд толинд гоодох ч аргагүй аж.

Энэ бол Фабрикант загварын ордны гаргасан дижитал даашинз юм. Өөрөөр хэлбэл зурган дээр тааруулж өмсөх боломжтой учир цахим орчинд, олон нийтийн цахим сүлжээнд л гангарах юм байна.

Ричард Магийн хэлснээр зөвхөн зурган дээр гангарахад хэт үнэтэй даашинз боловч нөгөө талаар энэ бол хөрөнгө оруулалт ажээ. Хос тэр бүр үнэтэй хувцас худалдаж аваад байдаггүй ч уг даашинзыг илүү урт удаан хугацаанд хадгалах боломжтой үнэ цэнэтэй зүйл гэж бодсон байна.

Хатагтай Рен уг даашинзтай зургаа хувийн Facebook хуудсандаа болон Wechat сүлжээнд байрлуулсан байна.

Тэдний зөв ч байж болох. Учир нь Скандиновын Carlings нэртэй дижитал компани цахим орчинд үйлдвэрлэл эрхлээд эхэлжээ. Тус компани 11 ам.доллараас эхлүүлээд төрөл бүрийн хэв маяг, өнгө загвартай гудамжны дижитал хувцас, хэрэглэлийг санал болгосон байна.

 

 108910399 carlings

 

Carlings өнгөрсөн жил гудамжны дижитал коллекц гаргасан нь амжилттай зарагдаж дууссан тул энэ оны сүүлээр дахин нэг багцаа задлахаар бэлдэж байгаа юм.

 

 108910467 carlings1

 108910469 fabricat

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.