СУМО ТОЙМ: Нэг ч унаагүй бөх үлдсэнгүй
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн тав дахь өдрийн тоймыг толилуулж байна.
Өчигдөр башёгийн тав дахь өдөр башёг дөрвөн даваатайгаар тэргүүлж байсан Вакатакаге бэртлийн улмаас башёг өнжиж, Шодай өвдөг шороодсоноор таван өдрийн дараах байдлаар Кюүшюү башёд нэг ч унаагүй бөх үлдсэнгүй. Харин гурван даваа нэг унаатай явж байсан их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүтэй 12 бөхөөс долоон бөх ээлжит даваагаа авлаа. Ингэснээр башёг дөрвөн даваа нэг унаатай найман бөх тэргүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.