LIVE: Л.Оюун-Эрдэнэ: Албаны машиныг хувийн хэрэгцээнд унаж болохгүй ч, хүлээлгэх хариуцлага байхгүй

 

Төрийн унаагаар хувийн ажлаа амжуулдаг төрийн албан хаагчдын талаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Албаны машиныг хувьд ашиглахыг зохицуулсан журам байхгүй гэж та өчигдөр хэлсэн. Гэтэл журам нь байдаг юм биш үү?
-Ер нь одоо байгаа эрхзүйн баримтуудыг нэгтгэж олон улсын жишиг рүү явах гээд байгаа юм уг нь. Төрийн албаны тухай хуулинд "албаны машиныг хувьд ашиглаж болохгүй" гэдгийг тусгаж өгсөн боловч хүлээлгэх хариуцлага байхгүй. Тиймээс л "Төрийн албаны ёсзүйн протокол" гэсэн нэгтгэсэн бичиг баримт гаргах гэж байгаа юм. Энэ протоколд төрийн албаныхны ёс зүйтэй холбоотой хэд хэдэн зүйл заалтууд тусгаж өгнө. Тухайлбал,
-Албаны машиныг хувьд унах
-Төрийн албаны хувцасны код
-Мөрийтэй тоглох...гэх мэт олон асуудлыг зохицуулж өгнө. Ёсзүйн протоколыг 11 улсын туршлага дээр үндэслэж гаргахаар ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.