Холбогдох байгууллагууд Ховд-УБ чиглэлийн автобусны осол дээр шуурхай ажиллажээ

 

Ховд-УБ чиглэлд 42 зорчигчтой гарсан "Ховд зорчигч тээвэр" ХХК-ийн 17-45 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас 30 км-д шороон зам дээр согтуу жолоочтой машин мөргөсөн осол 2019 оны 11 сарын 09-нд гарчээ. 

Ослын талаар Говь-Алтай аймгийн замын цагдаад шуурхай мэдэгдэж дуудлага өгсөн байна. Автобусны зорчигч болон жолоочийн биеийн байдал хэвийн гэмтсэн зүйлгүй байсан гэж АТҮТ-өөс мэдээлжээ.

Зорчигчдыг тээвэрлэхээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумаас 50-51 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 11 сарын 10-ны 04:30 цагт гарган явуулж, зорчигчдыг шилжүүлэн суулгаж хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлсэн байна. Саатлын хугацаа 2 цаг байсан нь холбогдох байгууллагууд шуурхай ажилласныг харуулж байгаа аж. 

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.