Боливийн огцорсон Ерөнхийлөгч Мексик улс руу зугтлаа

 

Боливийн Ерөнхийлөгч асан Эво Моралес огцорсныхоо дараа Мексик улсын Засгийн газраас улс төрийн орогнол хүссэн байна. .

Сонгуулийн явцыг будлиантуулсан хэмээн буруутгагдаж, ард иргэдийн эсэргүүцлийн жагсаалын дараа огцорсон экс Ерөнхийлөгчийг Засгийн газрын онгоцоор авч явсан тухай Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард мэдэгдсэн байна.

Түүнийг эх орноо орхин гарах хооронд Боливийн цэргийн коммандлагч цэргүүдэд хандан Моралесыг дэмжигчидтэй мөргөлдсөн цагдаагийн ажилтнуудыг тогтоохыг тушаажээ. .

Эво Моралес нь 2006 онд Ерөнхийлөгчөөр анх удаа сонгогдож ядуурлыг бууруулж, эдийн засгийг хөгжүүлнэ гэсэн амлалтаар гарч ирсэн боловч Үндсэн хуулинд заасан зүйл заалтыг зөрчиж өнгөрсөн аравдугаар сард болсон сонгуулиар дөрөв дэхээ төрийн эрх барихаар сонгогдсон юм. Үүнээс хойш түүнийг огцрохыг шаардсан дарамт шахалт ард иргэд, цэргийн удирдагчдаас ирсээр эцэст нь буулгаж чадлаа.

 

 109618554 hi057933238

 109613178 0ba653fc 85b6 430d adbc 1edd142a8484

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.