СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ Монгол, Малайз зэрэг 10 улсад суух элчин сайд шинээр томиллоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

БНСУ-ын Засгийн газар Монгол, Малайз зэрэг 10 улсад суух элчин сайд нараа шинээр томилсон тухай мэдээллээ. Хуучин элчин сайдуудын зарим нь авлига хээл хахуульд өртсөн болон тус улсад зорчих визийг хууль бусаар олгосон зөрчил гаргасан учир эргүүлэн татжээ.

Өмнөд Солонгосын Хүрээлэн буй орчны сайд асан Ли Чи Бём нь Малайз улсад суух элчин сайдаар томилогдсон байна. Харин

Малайз улсад БНСУ-аас сууж байсан өмнөх элчин сайд бусдаас үнэтэй бэлэг авсан гэж халагдсан бол Монгол улсад сууж байсан элчин сайд Чон Же Нам ажилтнуудтайгаа зүй бус харьцсан болон виз олгох дүрэм журам зөрчсөн гэж Сөүл дэх эрх баригчид үзсэн байна.

Түүнчлэн Умард Солонгосын цөмийн зэвсгийн асуудал хариуцсан товчооны дарга асан Жён Иен Ду Нидерланд улсад, Вашингтонд сууж байсан элчин сайд Чён Жун Хо Финландад суух элчин сайд нараар нэрлэгджээ. Эдгээрээс гадна Габон, Латви, Судан, Гондурас, Парагвай, Вьетнам улсуудад суух суух элчин сайд, консулуудыг шинээр томилсон байна.

 

Эх сурвалж: www.koreaherald.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.