Германд супермаркетын хог хаягдал хулгайлсан оюутнуудыг торгожээ

 

ХБНГУ-д супермаркетын хогийн саванд хаясан хоол хүнсний хаягдлыг авсан хоёр оюутныг торгосон байна. Хогийн сав ухаж торгуульсан оюутнууд дээд шатны шүүхэд давж заалдан гомдол гаргажээ.

26 настай Франциска Стейн, 28 настай Кэролайн Крюгер нарыг тус бүр 225 еврогоор торгож, найман цагийн турш туслах ажил хийлгэхээр болсон байна. Харин .  

Мюнхены ойролцоо байдаг жижиг хотод шөнийн цагаар хоёр оюутан Edeka супермаркетын хогийн савны түгжээг тайлж дотор нь байсан жимс, тараг, хүнсний ногоо зэргийг авчээ. Оюутнууд дэлгүүрийн өмчид зөвшөөрөлгүй халдсан гэх үндэслэлээр тэднийг буруутгасан байна.

Холбооны Үндсэн хуулийн дээд шатны шүүх хэргийг дахин хэлэлцэж байгаа юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.