СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Арслангийн торонд бүжиглэсэн эмэгтэйг баривчлан саатуулжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Бронксын амьтны хүрээлэнгийн арслангийн торонд үл таних эмэгтэй дүрэм зөрчин орж, бүжиглэж буй бичлэг өнгөрсөн есдүгээр сард олон нийтэд хүрсэн билээ. Нью-Йоркийн цагдаагийн газраас уг эмэгтэйг 30 настай Миа Отри гэдэг ба түүнийг баривчлан саатуулсан тухай мэдээлжээ.

Эмэгтэйг хоёр ч хэрэгт буруутган лхагва гарагийн шөнө саатуулсан байна.

Махчин араатан арслангийн торонд амьтны хүрээлэнгийн торыг давж орохдоо эмэгтэй арслантай илүү ойртохыг хүссэн ба “хонгор минь би чамд хайртай” гэж хэлэн гараа даллаж бүжиглэсэн бичлэгийг хэвлэлүүд дамжуулж байсан юм. Түүний гаргасан үйлдэл хориотой бүсэд дур мэдэн нэвтэрсэн ба амь насаа алдах, гэмтэж бэртэж болзошгүй эрсдэл үүсгэсэн хэмээн буруутгаж байгаа юм.

Хориотой бүсэд орохыг хориглох нь аялагч, жуулчид төдийгүй амьтад, амьтны хүрээлэнгийн ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалдаг гэжээ. Бүсгүй арслангийн торонд хэр удсан нь тодорхойгүй ч арслан түүн рүү хэдэн алхмаар ойртсон нь бичлэгт харагддаг байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.