Эрдоган: Аль Багдадийн эхнэрийг барьсан ч Америк шиг сүржигнэхгүй

 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы мэдэгдсэнээр Исламын улс зэвсэгт бүлгийн удирдагч байсан Абу Бакр аль Багдадийн эгчийг баривчлаад байсан бол энэ удаад түүний эхнэрүүдийн нэгийг олж барьсан байна.

Эрдоган энэ тухайгаа мэдэгдэхдээ “АНУ Багдадийг өөрийгөө дэлбэлж хороосон тухай зарлахдаа улсынхаа нэр хүндийг өргөх PR-аа эхлүүлсэн. Харин бид түүний эхнэрийг барьсан ч тэгж сүржигнээгүй. Энэ тухай би анх удаа л олон нийтэд хэлж байна” гэжээ.

 

gettyimages 1180080827

 

Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн цэргийн тусгай ажиллагааны үеэр Багдадийг хүүхдүүд болон хоёр эхнэрийнх нь хамт устгасан тухайгаа олон нийтэд зарлан мэдэгдсэн билээ.

Турк улс Багдадийн эгч Расмия Авадын нэрийг олон нийтэд дэлгэсэн ч эхнэрийнх нь тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. . Туркийн Засгийн газар энэ мэтчилэн исламын зэвсэгт бүлгийн өмнөх удирдагчийн хамсаатныг олж барьснаар улс орноо болоод Европыг террористуудаас хамгаална гэж найдаж байна.

 

191105102945 02 al baghdadi sister rasmiya awad id exlarge 169

191105095057 01 al baghdadi sister rasmiya awad exlarge 169

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.