СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайланд: Исламын босогчид халдлага үйлдэж 15 хүн алагдав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Малай-исламчууд болон Буддын шашныг дэмжигчдийн цуст мөргөлдөөн 15 жил үргэлжилж, 7,000 хүн амь үрэгдсэн Тайландын өмнөд нутагт дахин мөргөлдөөн гарч 15 хүн амиа алдаж, дөрвөн иргэн гэмтэж шархадсаныг армийн төлөөлөгч өнөөдөр мэдээлжээ.

Яла мужид байдаг шалган нэвтрүүлэх хоёр цэгт мягмар гарагийн орой хэсэг бүлэг этгээд гал нээсэн байна. . Халдлага гарсан шалган нэвтрүүлэх цэгүүдийн орчимд хөл хорио тогтоож мөрдлөг явуулж байна.

Тайландын өмнөд хэсгээр Малайз улстай хиллэдэг бүс нутагт исламчууд хараат бус бүрэн эрхт байдлын төлөө тэмцсээр ирсэн. Харин Тайланд улсад хүн амын дийлэнх нь Буддын шашинтай тул зөрчил мөргөлдөөн гарсаар байгаа юм.

Ойрын жилүүдэд харьцангуй нам гүм байсан тул энэ удаагийн халдлагыг эрх баригчдыг сэрээсэн гэж эх сурвалж онцолжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.