Өнөөдрийн байдлаар 380000 тонн ургац хураан аваад байна

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд даргын баталсан 01/243 тоот удирдамжийн дагуу Сэлэнгэ, Булган, Дархан-Уул, Төв, Хөвсгөл, Өвөрхангай аймгуудын ургац хураалтын байдал, ургацын чанар аюулгүй байдалд шинжилгээт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

57109636458336b74504d09829aa2b0e

Өнөөдрийн байдлаар .

Улаан буудайн чанарын хувьд цаг агаарын хүчин зүйл буюу 8, 9 сард их хэмжээний бороо орсноос шалтгаалан ногоон тариа ихтэй, улмаар чийг өндөртэй буудай үтрэм дээр бууж байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүд өөрсдийн үйлдвэрлэлийнхээ техникийн хүчин чадалд тааруулан энэхүү тарианы хольцын үзүүлэлт өндөртэй улаан буудайг цэвэрлэх, хатаах ажлыг хийж байна.

ef600b31aaa81b56c6002da92ffccb69

Мэргэжлийн хяналтын байгууллагаас зарим аж ахуйн нэгжийн үтрэмийн талбай дээр итгэмжлэгдсэн лабораторийн ургамлын үр, хорио цээрийн шинжээчдээр улаан буудайн чанарт шинжилгээ хийлгүүлж газар дээр нь улсын /ахлах/ байцаагчийн чанарын дүгнэлтийг гаргаж ажиллав. Энэ жилийн хувьд улаан буудайн цавуулаг харьцангуй өндөр, эзэлхүүн жин багатай байна.

Мөн чийгээс үүдэлтэйгээр тарианы үзүүр харлах, тариан түрүүн дээрээ дахин соёолох зэрэг МУ-ын хүнсний болон үрийн улаан буудайн стандартад заагдаагүй, тодорхой судлагдаагүй үзүүлэлтүүд лабораторийн шинжилгээний дүнгээр илэрсэн байна.

5cb30bdc057c5fb668674fed321a0428

Үүний дагуу Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хандан судалгааны дүнг хүргүүлсэн ба аж ахуйн нэгжүүд болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд зөвлөн туслах үйлчилгээг хүргэж ажиллалаа. Ургацын чанар тааруу байгаатай холбоотойгоор 2020 оны тариалалтад шаардагдах үрийн нөөц бүрдэлт хангалтгүй байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.