Кюүшюү башёд 23 Монгол хүчтэн барилдана
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн банцүкэ гарчээ. Кюүшюү ирэх 11 дүгээр сарын 10-наас 24-ний хооронд явагдана.
Энэ удаагийн башёд 23 Монгол хүчтэн таван зиндаанд барилдах ба шинээр Хошорюү С.Бямбасүрэн жүрёо зиндааны 13-т эрэмбэлэгдэхээр болсон байна.

Кюүшюү башёд барилдах Монгол бөхчүүдийн жагсаалт
Харин өндөр цолтой бөхчүүдийн хувьд Гойдо, Такаясу, Такакейшо нарын гурван Озеки цолтон барилдах ба Митакэуми, Точиношин, нарын хоёр секиваке зодоглоно. Комүсүби цолтойгоор Аби, Эндо, Хокутофужи, Асанояма нар барилдана.

Өндөр цолтой бөхчүүд
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.