Чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-д өнөөдөр манай 7 бөх барилдана
Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын Будапешт хотноо өчигдөр албан ёсоор эхэллээ.
Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэй таван жингийн барилдаанууд явагдсанаас -57кг жинд З.Занбазар, -70кг жинд Э.Тэмүүлэн нар өнөөдөр дагах барилдаан хийхээр болсон. Өчигдөр барилдсан манай бөхчүүдийн барилдааны тоймтой танилцахыг хүсвэл энд дарна уу.
Мөн түүнчлэн өнөөдөр -61, -74, -86, -92, -125 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болох хуваарьтай байгаа ба эдгээр жингүүдэд манай таван бөх барилдана.
- 61кг: Цэрмаагийн Чинзориг (Хангай хүчтэн)
- 74кг: Бат-Эрдэнийн Бямбадорж (Алдар)
- 86кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)
- 92кг: Баярсайханы Билгүүн (Хасу-Мегастарс)
- 125кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Аварга)

Эрэгтэйчүүдийн -61кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -74кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -86кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -92кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -125кг жингийн оноолт
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:
10 дугаар сарын 29-ны өдөр:
- 17:30 цагт: эрэгтэйчүүдийн -57, -65, -70, -79, -97кг жингүүдийн дагах барилдаан, эрэгтэйчүүдийн -61, -74, -86, -92, -125кг жингүүдийн урьдчилсан барилдаан
- 23:45 цагт: Нээлтийн ажиллагаа
- 00:15 цат/10.30/: эрэгтэйчүүдийн -61, -74, -86, -92, -125кг жингүүдийн хагас шигшээ барилдаан
- 01:00 цагт/10.30/: эрэгтэйчүүдийн -57, -65, -70, -79, -97кг жингүүдийн шигшээ барилдаан болон шагнал гардуулах ёслол
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.