Британий жуулчид руу аварга махчин загас дайрч шархдуулжээ

 

Австралийн аялал амралтын бүсэд зочилсон Их Британийн хоёр эрэгтэй аварга махчин загасны дайралтад өртөж хүндээр шархадсан тухай ВВС мэдээлжээ.

22, 28 настай жуулчид Күйнслэнд мужийн Витсандэй  арлын орчимд сэлж байгаад мягмар гарагт халдлагад өртсөн байна. .

Шархадсан жуулчдыг далайн эрэгт завиар хүргэж анхан шатны тусламж үзүүлсний дараа эмнэлэг рүү нисдэг тэргээр хүргэсэн байна. Жуулчид дайралтад өртөх үедээ усан доор амьсгалын хоолойвчтойгоор шумбаж байжээ.

. Энэ жил Австралид улсад аварга загасны дайралтад 10 хүн өртөж шархадсан байна.

 

 109442085 gettyimages 971880884

 

Эх сурвалж: www.bbc.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.