СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-28

Б.Болороо: Миний нөхрийн үхлийг зориудаар нуусан гэх нотолгоо бий

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

ХНХЯ-ны мэргэжилтэн Б.Болороо Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон холбогдох төрийн өндөр албан тушаалтнуудад хандан нөхрийнх нь үхлийг шударгаар, үнэн зөвөөр тогтоож өгөөч гэсэн ил захидлыг илгээлээ.

Уг захидалдаа “Миний нөхөр Б.Амгалан нь \4 мөчний хуруунууд бэрхшээлтэй\ "Хишиг Арвин Индустриал" ХХК-нд 2019 оны нэгдүгээр сараас эхлэн "Харуул хамгаалалтын ажилтан"-аар ажиллаж байсан бөгөөд ажиллах хугацаандаа нэг ч удаа ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэн зөрчил гаргаж байгаагүй. Гэвч 2019 оны зургадугаар сарын 19-20-д шилжих шөнө ажлын байрнаасаа гарч яваад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 50А орон сууцны лифтний хонгилоос 2019 оны долдугаар сарын 08-ны өдөр олдсон.

Улмаар нөхрийн маань амь эрсдсэн хэрэг СХД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байсан бөгөөд миний хувьд хууль хяналтын байгууллагынхны үйл ажиллагаанд саад учруулахгүй гэж, хуулийн дагуу үнэн зөвийг тогтоох байх гэж итгэж найдан өнгөрсөн хугацаанд тэвчиж суусаар өдийг хүрсэн. Харамсалтай нь хууль, хяналтын байгууллага \Шүүх эмнэлэг, Мэргэжлийн хяналт\-ын дүгнэлтүүд үнэн зөвөөр гарахгүй, мөрдөн байцаагчийн ажиллаж буй байдал, цуглуулсан мэдээ баримт хэт нэг талыг барьсан байгаа бөгөөд хийгдэх ёстой ажиллагаанууд хийгдээгүйгээр зогсохгүй миний нөхрийг ажлын байран дээрээ архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж, хийх ёсгүй ажлаа хийж байгаад өнгөрсөн гэх зэргээр буруутган хэргийг хаах гэж байна.

Манай гэр бүлийн зүгээс энэ бүх зүйлтэй санал нийлэхгүй байгаагаа баримт нотолгоотойгоор олон нийтэд дэлгэсэн. Тодруулбал бидний олж цуглуулсан баримт, материалаар дүгнэхэд санал нийлэхгүй, сэжиг бүхий дараахь нөхцөл байдал байна. Үүнд:

1. Нөхрийг маань тэр лифтний хонгилруу унасныг компаний холбогдох хүмүүс мэдэхгүй байх ямар ч үндэсгүй байна. Гэтэл цогцосыг албаар нуун дарагдуулж, ямар ч шинжилгээ хийх аргагүй болгосныхоо дараа 19 хоногийн дараа гараж өгсөн. \баримт, нотолгоо бий\

2. Нөхөр маань хамгаалагч байсан болохоос биш лифтчин байгаагүй гэтэл лифт зас гэж үүрэг даалгавар өгсөн холбогдох хүмүүс байнга хийлгэдэг байсан дүр зураг нас барах үеийн камерын бичлэгээс харагдсан. \баримт, нотолгоо бий\

3. СХД-ийн мөрдөн байцаагч . Энэ нэг сарын хугацаанд эрүүгийн өмгөөлөгчтэйгээ цогцосны байрлалын дагуу олон таамаг гаргаж, шалгуулах хүсэлтийг удаа дараа өгч байсан ч бидэнд тухайн үед тог тасарсан байж цаахилгаан түгээх газарт албан бичиг хүргүүлсэн гэх зэргээр төөрөгдүүлсэн мэдээллийг өгч байсан. \баримт, нотолгоо бий\

4. Шүүх эмнэлгээс нас барсан хугацааг нь ч үнэн зөв тогтоож чадаагүй байж, архины хувь хэмжээг 2.4 промилтэй маш өндөр гаргасан. Энэхүү хариун дээр үндэслэн нөхрийг минь согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн, хийх ёсгүй ажлаа хийсэн гэх зэргээр буруутгаж байна. Гэвч камерын бичлэг харахад миний нөхөр архи уугаагүй, утсаар залган лифт зас гэж үүрэгдсэний дагуу ажил үүргээ маш хариуцлагатайгаар, олон удаа хийж байсан гэмээр туршлагатай хийж байгаа нь харагдаж байна. Түүнчлэн нөхрийн маань хувьд жаахан л согтууруулах ундаа хэрэглэхэд гүйх нь бүү хэл алхахад ч хүндрэлтэй болдог тул камерын бичлэг дээр маш хурдан шаламгай гүйж байсан нь архи уугаагүйг илтгэж байгаа юм. \баримт, нотолгоо бий\

5. СХД-ийн цагдаагийн хэлтсээс Үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг тогтоолгохоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хавтаст хэргийг явуулахдаа ажил үүргээ гүйцэтгэсэн 06 дугаар сарын 16-19-ний өдрүүдийн 4 өдрийн Рапортын тэмдэглэлийг л хуулбарлан, камерын бичлэгийг СиДи дээр хуулбарлахгүйгээр зурган тайлбар хэлбэрээр явуулсан нь хэргийг амь хохирогчийн буруутай үйлдэл болгон хаалгах гэсэн нь тодорхой харагдаж байна. \баримт, нотолгоо бий\.

6. Түүнчлэн СХД-ийн мөрдөн байцаагчаас нөхрийг минь архи ууж, өөрийн буруугаас болж амь эрсдсэн гэсэн байдлаар хэргийг хаах гэж ажиллаж байгаа учир, өнөөг хүртэл үүндээ тааруулан ажиллаж ирсэн учир гэрчүүдээс авсан мэдүүлэгт ч эргэлзэж байна. Учир нь миний нөхрийг архи уусан гэж харагдуулахад гол буруутан болсон Пара хөнгөн атлетикийн тэргүүн Батдорж \тухайн өдөр энэ багшдаа архи авч өгөн өөрөө амссан\-оос мэдүүлэг авахгүй маш удсан бөгөөд МХГ-руу материалаа явуулахаасаа өмнөхөн байцаасан.

Иймд энэ бүгдээс үндэслэн компани \ажил олгогч\-с дээрх үйл ажиллагаануудад хөндлөнгөөс нөлөөлж байна гэж үзэн танаас дараахь зүйлсийг хүсэж байна.
1. .
2. МХЕГ-т 06 дугаар сарын 16-наас өмнөх Рапортын дэвтрийн тэмдэглэлийг, нас барах үеийн камерийн бичлэгийг СиДи дээр хуулбарлан дахин ҮО мөн эсэхийг тогтоохоор явуулах.
3. Нөхрийн маань хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтсээс татаж, Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөн байцаах тасагт шилжүүлэх” гэжээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.