Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаас сар бүрийн сүүлийн долоо хоногийн ням гарагийг “Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх тогтоол гарсан байдаг. Уг тогтоолын хүрээнд Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан “Нийслэлийн иргэн” өдөрлөгийг НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучд хөгждийн газар, Гэрэх ёслолын ордон хамтран зохион байгууллаа.
Тус өдөрлөгөөр есөн дүүргээс тус бүр гурван хос, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гурван хос, Хот тохижилтын газраас найман хос, нийт 38 хос нэгэн зэрэг Гэрлэх ёслолын ордонд хуримын ёслолоо хийлээ.
Дээрх хосууд хамгийн багадаа 10-аас дээш жил, хамгийн ахмад нь 35-36 жил ханилжээ.
Энэхүү арга хэмжээ нь залуу гэр бүлүүдэд үлгэр дуурайлал үзүүлж, гэр бүлийн үнэ цэн, хамтын амьдралын утга учрыг таниулах зорилготой бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах юм байна.