СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-28

Амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор гурван хүн нас барж, долоон хүүхэд гэмтжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Амралтын өдрүүдэд  Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 652 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 515-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ. 

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл,

·Явган зорчигч мөргөх хэлбэрээр -3

·Мөргөлдөх хэлбэрээр -5

·Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр- 2  тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2019.10.26-ны өдрийн 06:15 цагийн орчим Дархан-Уул аймгийн 2 дугаар багийн нутагт Nissan  Advan маркийн автомашин, хашаа мөргөж жолооч 23 настай, эрэгтэй Б нас барсан.

2019.10.26-ны өдрийн 20:10 цагийн орчим ХУД-ын 13 дугаар хороо Шувуун фабрикийн замд Sinotruck маркийн автомашины жолооч явган зорчигч  29 настай, эмэгтэй С-г мөргөж амь насын хохироосон. 

2019.10.27-ны өдрийн 18:30 цагийн орчимд Төв аймаг Борнуур сумын Нарт 4-р багий нутаг “Бамбарууш” зоогийн газрын зүүн талд асфальтан замд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч 61 настай, эмэгтэй О нас барсан.

Хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал,  гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.