Этиоп: Нобелийн шагналт Ерөнхий сайдыг дэмжигчид эсэргүүцэгчидтэй мөргөлджээ

 

Этиоп улсад сүүлийн хэд хоног үргэлжилсэн жагсаал, мөргөлдөөний улмаас багадаа 67 хүн амиа алдаж 200 гаруй хүн гэмтэж шархадсаныг эх сурвалж мэдээлжээ.

Жагсагчид аюулгүйн хүчний ажилтнуудтай буудалцах үед 20 орчим хүн алагдсан байна. .

Facebook-т 1,75 сая дагагчтай Мохаммед Ерөнхий сайдыг шүүмжилсэн пост оруулсны дараа нийслэл Аддис Абаба болон Оромиа дүүрэгт эмх замбараагүй байдал газар авсан байна.

 

191026141636 01 ethiopia protest 1026 exlarge 169

 

. Тэрээр Этиоп, Эритрей улсуудын хооронд 20 гаруй жил үргэлжилсэн дайныг дуусгахад оруулсан хувь нэмрээрээ энэ жилийн Нобелийн энх тайвны шагналтан болсон билээ.

Мохаммед нь Абийг төрийн эрх барих хүртэл АНУ руу цөллөгт яваад байсан ч Ерөнхий сайд сонгогдсоны дараа улс төрийн хоригдлууд, сэтгүүлчдэд өршөөл үзүүлсний ачаар эх нутагтаа эргэн иржээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.