Мал төхөөрөх үйлдвэрийн ажилчид химийн бодист хорджээ

 

Баянхонгор аймгийн төв, Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулдаг “Баянхонгор констракшн” компанийн “Мах март” үйлдвэрт өнөө өглөө буюу энэ сарын 25-ны 09:30 минут орчимд .

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа бөгөөд МХЕГ-аас мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж байна.

Прокурорын хяналтан дор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран үйлдвэрт үзлэг, шинжилгээг үргэлжлүүлэн хийж, ослын хор уршгийг арилгахаар ажиллаж байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 18:30 цагийн байдлаар 2 хүн, дотрын тасагт 1 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд яаралтай тусламжийн хэсэг дээр 6 хүн эмчилгээ хийлгэж, ажиглалтад байна. Бусад хүмүүсийн биеийн байдал сайжирчээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.