LIVE: Жүдо бөхийн "Аби Даби их дуулга" тэмцээн шигшээ барилдаан
Жүдо бөхийн Абу Дабигийн их дуулга тэмцээний хоёр дахь өдрийн шигшээ барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр манай бөхчүүд:
- Эмэгтэйчүүдийн -70кг жинд барилдсан Ц.Батцэцэг оны өнгөрсөн онд Абу Дабид үзүүрлэж байсан Германы Мириам Буткерейттэй барилдан ялагдаж тэмцээнээ дуусгалаа.
- Эрэгтэйчүүдийн -81кг жинд ОУХМ О.Ууганбаатар АНУ-ын Делпополо Николастай барилдан нэмэлт цагт цэвэр ялсан. Хоёрдугаар тойрогт Шведийн Пакек Робинд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
- Эрэгтэйчүүдийн -73кг жингийн D хэсэгт МУГТ Г.Одбаяр Мексикийн Кардосо Гилбертотой барилдан цэвэр ялсан. Харин гуравдугаар тойрогт Туркын бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
- Эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдсан Б.Ганхайч хоёрдугаар тойрогт Алжирын Амина Белкадитай барилдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
- Манай бөхчүүдийн өнөөдрийн салхийг хагалж эрэгтэйчүүдийн -73кг жингийн В хэсэгт ОУХМ Ц.Цогтбаатар эхний тойрогт Тажикстан улсын жүдоч Бехрузи Хожазодатай хүндхэн барилдааны эцэст ялж гараагаа сайхан эхлүүлсэн. Тэд хоорондоо өмнө нь хоёр удаа учраа таарч хожлын харьцаа 1:1 болж тэнцсэн байсан бол ийнхүү манай бөх өнгөрсөн дэлхийн аваргаар ялагдсан хариугаа авч чадлаа. Хоёрдугаар тойрогт Беларусийн бөхийг цэвэр яллаа. Гуравдугаар тойрогт Израилийн Бутбулыг ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон. Хэсгийн аваргын төлөө -73кг жингийн В хэсгийг тэргүүлэн барилдаж буй Канадын Маргелидон Артуртай барилдан нэмэлт цагт ялагдсанаар дагах барилдаан хийхээр болсон. Дагах барилдаанд олимп, дэлхийн мөнгөн медальт алдарт Рустам Оружовтой барилдан ялагдсанаар шагналт долоо дугаар байранд орлоо. Ц.Цогтбаатар өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар Рустам Оружовыг ялж байсан түүхтэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.