Өнөөдөр манай таван жүдоч барилдана
Жүдо бөхийн Абу Дабигийн их дуулга тэмцээний хоёр дахь өдөр манай таван бөх барилдана.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -63кг, -70кг, эрэгтэйчүүдийн -73кг, -81кг жингүүдийн барилдаан явагдана.
Эмэгтэйчүүдийн -63кг жинд:
Ази-Номхон далайн орнуудын АШТ-ий мөнгөн медальт Б.Ганхайч эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Алжирын Амина Белкадитай барилдах оноолттой байна.

Эмэгтэйчүүдийн -70кг жин:
ОУХМ Ц.Батцэцэг эхний тойрогт энэ оны өнгөрсөн онд Абу Дабид үзүүрлэж байсан Германы Мириам Буткерейттэй барилдах оноолттой байна.

Эрэгтэйчүүдийн -73кг жин:
Энэ жинд манай шилдэг хоёр жүдоч хүч үзэх ба В хэсэгт ОУХМ Ц.Цогтбаатар эхний тойрогт Тажикстан улсын Бехрузи Хожазодатай учраа таарсан байна. Тэд хоорондоо өмнө нь хоёр удаа учраа таарч хожлын харьцаа 1:1 болж тэнцсэн байгаа. Харин D хэсэгт ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Г.Одбаяр эхний тойрогт гоц мөргөсөн байна.

Эрэгтэйчүүдийн -81кг жинд:
Токиогийн их дуулга тэмцээний аварга ОУХМ О.Ууганбаатар эхний тойрогт хашир туршлагатай АНУ-ын Делпополо Николастай барилдах оноолттой байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.