Португали улсад нүүргүй хүүхэд төрсний дараа эх баригч эмчийг хорьж саатуулжээ

 

Португали улсад хамар, нүдгүй буюу нүүрний зарим хэсэг нь дутуу хүүхэд төрсний дараа эх баригч эмчийг хорьж саатуулжээ. Учир нь бяцхан Родриго хүүгийн эцэг эх түүнийг төрөх хүртэл бие махбодид нь хэвийн бус шинж тэмдэг ажиглагдсаныг огт мэдээгүй, эх баригч энэ талаар тэдэнд хэлээгүй байна.

Тиймээс .

Родриго хүү энэ сарын 7-ны өдөр Сан Бернардогийн эмнэлэгт мэндэлжээ. Түүний ээж төрөх хүртлээ эх баригч эмч Карвалогийн хяналтанд явж, жирэмсний үедээ гурван ч удаа хэт авиа оношилгоонд харуулжээ. Тухайн үед эмч ургийн эрүүл мэндийн талаар ноцтой зүйл илрээгүй гэж хэлсэн байна.

. Энэ тухайгаа Карвало эмчид хэлэхэд зарим тохиолдолд ургийн нүүр эхийн саванд наалдаж хэт авиа оношилгоогоор сайн харагдахгүй тохиолдол бий хэмээн тайлбарласан байна.

Харин ураг эхээс мэндлэхэд хэвийн биш байсан нь тодорхой болж, хүүг хэдхэн цаг л амьдрах боломжтой гэж эмч нар хэлсэн боловч одоо амьд, эмнэлэгт байгаа юм. Хүүгийн эцэг эх Португалийн прокурорын албанд энэ тухай гомдол гаргажээ.

 

 109354422 gettyimages 1018811246

 

Карвало эмчийн эсрэг гаргаж буй анхны гомдол энэ биш юм байна. Түүний эсрэг зургаан ч удаа гомдол ирүүлж байжээ. Бусад эцэг эхчүүд ч мөн жирэмсний үед дутуу оношилсноос удаа дараа хүндрэл бэрхшээл тулгарч байсан гэв. 2011 онд Лаура Афонсо гэгч эмэгтэй Карвало эмчийн хяналтад төрсөн ч хүүхэд нь нүүр царайны эмгэгтэй, хөл болоод тархины дутуу хөгжилтэй гарчээ. Одоо тэр найман настай ч олон удаа хагалгаанд орж, ярьж алхаж чаддаггүй хэвээр байна.

Энэ бол нэг эмчийн хэрэг биш тус улсын эрүүл мэндийн тогтолцоо, үйлчилгээний чанар бүхэлдээ сүйрснийг харуулж байна хэмээн иргэд бухимджээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.