Тайландын хаан бага эхнэрээ халсны дараа эрх бүхий зургаан хүнийг хөөжээ

 

Тайландын 67 настай хаан Важиралонгкорн өнгөрсөн зун ёслол үйлдэж эзэн хааны бага эхнэр, татвар эмээр өргөмжлөгдсөн Синенат Вонгважирапакдийн цол хэргэмийг бүгдийг хураагаад байгаа юм. Үүний дараахан хаан зургаан албан тушаалтныг халж буйгаа дахин мэдэгдсэн байна.

Эдгээр зургаан хүний дотор нэг эмэгтэй, цагдаагийн өндөр албан тушаалтан, хааны хамгаалагчид багтжээ. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа хувийн ашиг сонирхол, бусдын төлөө урвуулан ашигласан хэмээн буруутгасан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар . Нэг удаа бус нилээд хэдэн удаа хааны ордны тогтоосон дүрэм журмыг зөрчиж, эзэн хааны үйл хэрэгт гарз хохирол учруулсан хэмээн Тайландын хааны ордны албан ёсны хэвлэлээр дамжуулжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.