Жүдо бөхийн Абу Дабигийн их дуулга тэмцээн өнөөдөр эхэлнэ

 

day1 01

Өчигдөр тэмцээний сугалаа явагдаж 95 орны эрэгтэй 322, эмэгтэй 231, нийт 553 жүдоч хүч үзэхээр болсон байна. 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас өнөөдөр МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй долоон бөх барилдана. 

Эмэгтэйчүүдийн -48кг жинд:

Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогт Туркийн Гулкадер Сентюрктэй учраа таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн -48кг жингийн сугалаа
Эмэгтэйчүүдийн -48кг жингийн сугалаа

Эмэгтэйчүүдийн -52кг жинд:

Энэ жинд манай хоёр бөх барилдах ба В хэсэгт Дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэг аварга эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Алжир жудоч Файза Айссахинетэй барилдах оноолттой байна. Харин С хэсэгт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Хорлоодой эхний тойрогт ОХУ-ын Анастасья Поликарповатай эхний тойрогт учраа таарлаа. 

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн сугалаа
Эмэгтэйчүүдийн -52кг жингийн сугалаа

Эрэгтэйчүүдийн -60кг жинд:

Энэ жинд манай хоёр бөх барилдах ба А хэсэгт хэдхэн хоногийн өмнө Цэргийн спортын наадмаас хүрэл медаль хүртсэн “Алдар” спорт хорооны тамирчин Э.Ариунболд эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Монакогийн Янн Сиккардитэй барилдах юм. Харин D хэсэгт “Екатринбург-2019” их дуулгын аварга ОУХМ Л.Өнөболд эхний тойрогт БНАСАУ-ын Ан Жэ-Ёнтой барилдах оноолт гарчээ.  

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн сугалаа
Эрэгтэйчүүдийн -60кг жингийн сугалаа

Эрэгтэйчүүдийн -66кг жинд:

Энэ жинд мөн манай хоёр бөх барилдах ба С хэсэгт “Токио-2019” ДАШТ-ий тавдугаар байрт Ё.Басхүү эхний тойрогт гоц мөргөсөн байна. Түүний хэсэгт дэлхийн шилдгүүд болох Ж.Зантария, Ан Баул, В.Шмайлов нарын шилдгүүд орсон байна. D хэсгийг “Мастерс” тэмцээний аварга Г.Хэрлэн тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөсөн байна. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн сугалаа
Эрэгтэйчүүдийн -66кг жингийн сугалаа

Манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэх ба та тэмцээний хуваарьтай танилцахыг хүсвэл энд дарна уу. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.