СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-24

Алхалтын хурд ба тархины хөгшрөлт

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

 

-Удаан алхдаг 45 насныхны тархи түргэн шаламгай хөдөлдөг үеийнхнээсээ эрт өтлөсөн байжээ-

Удаан алхаатай хүмүүсийн тархи эрт өтөлдөг, ер нь алхалтын хурд тархины хөгшрөлтэй холбоотой болохыг Шинэ Зеландын мянга орчим оршин суугчийн дунд явуулсан судалгаа харуулжээ. Судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний JAMA Network Open сэтгүүл нийтэлжээ. ийг эмч нар мэднэ. Удаан алхаа бол өндөр наслахаас өмнө асуудал үүсгэдэг шинж тэмдэг болж байгааг сургуулийн өмнөхөөс эхлэн хижээл насныхныг хамарсан судалгаа харуулж байна хэмээн бүтээлийн зохиогчдын нэг Терри Моффитт өгүүлсэн байна.

Урт хугацааны энэ судалгаанд Өмнө зүгийн орон болох Шинэ Зеландын хоёр дахь том хот Данидинд 1972-1973 онд төрсөн 900 гаруй оршин суугч оролцжээ. Туршилтад оролцохдоо тэд 45 нас хүрсэн байжээ. Энэ хүмүүсийн эрүүл мэндийн байдлыг эрдэмтэд бүх амьдралынх нь туршид судалж, биеийн байдлынх нь талаар асуулга явуулсан байна. Энэ ажлын төгсгөлийн шатанд судлаачид эдгээр хүний тархины төлөв байдлыг тархины томограф зургийг авч  судалжээ.

. Энэ төлөв байдал нь .

Үүнээс гадна эрдэмтэд туршилтад оролцсон бүх хүний гэрэл зургийг найман хүнд харуулж, хэдэн настай болохыг нь асууж лавлажээ. Ажиглагч нарт удаан алхаатай хүмүүс түргэн алхдаг хүмүүсээс илүү хөгшин харагдсан байна.

Оролцогчдын таван настай байх үеийн тархины томограф зураг хэрвээ байсан бол тэдний тархи хүүхэд насандаа хэр зэрэг хурдан хөгжиж байсныг харьцуулснаар судалгаа илүү иж бүрэн болох байсан ажээ. Гэхдээ Шинэ Зеландын эмч нар ийм зургийг 40 гаруй жилийн өмнө хийж байсан бөгөөд харамсалтай нь одоо хадгалагдаж үлдээгүй юм байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.