Жүдо бөхийн Абу Дабигийн их дуулга тэмцээнийг үзэх шалтгаан
Зургаа дахь удаагийн жүдо бөхийн Абу Даби их дуулга тэмцээний сугалааны явцыг шууд дамжуулан үзүүлж байна.
IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны их дуулга ангиллын томоохон тэмцээнүүдийн нэг болох Абу Дабигийн их дуулга тэмцээн маргааш албан ёсоор эхэлнэ.
Абу Даби их дуулга тэмцээнийг үзэх шалтгаан:
- Их дуулга тэмцээний таван алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медальт МУГТ М.Уранцэцэг өөрийн дээд жин болох -52кг жинд хүч үзнэ. Тэрээр өнгөрсөн жил Абу Дабигийн их дуулга тэмцээнээс Монголын багаас ганцаараа медаль хүртсэн нь алтан медаль байлаа.
- Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ баг шинэ дасгалжуулагчдын бүрэлдэхүүнтэйгээр оролцох анхны тэмцээн нь Абу Дабигийн их дуулга болж байна.
- Украины залуу аварга Д.Билодид гурав дахь их дуулга тэмцээндээ оролцох гэж байна. Тэрээр өнгөрсөн жил Дусселдорф, Парисын их дуулга тэмцээнүүдэд оролцож түрүүлж байсан юм.
- М.Келменди, Фабио Басиле, Т.Трстенжак, Х.Халмурзаев зэрэг олон олимпийн аваргууд оролцох мэдүүлгээ өгөөд байна.
- Португали улсаас төрсөн анхны дэлхийн аварга Фонсека аварга анх удаа дэлхийн аваргын тэмдэглэгээтэй жүдоги өмсөн оролцоно.
- БНАСАУ-ын долоон тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн нь Хөх хотын гран при тэмцээнд оролцсоноос хойших анхны их дуулга ангиллын тэмцээн болж байна.
- Рио-2016 олимпийн наадмын мөнгөн медальт БНСУ-ын алдарт Ан Баул дэлхийн чансааны 31 хүртэл чансаа буурсан байгаа. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард дэлхийн аваргын татамид эргэн ирсэн ч Монголын Ё.Басхүүд ялагдсан юм.

Монголын жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын бүрэлдэхүүн
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.