Хагибис далайн шуурганы дараа 42,000 айл усгүй хэвээр байна

 

Японы нутаг дэвсгэрийг Хагибис далайн шуурга дайран өнгөрснөөс хойш 42,000 айл усгүй хэвээр байгааг ТАСС агентлаг мэдээлжээ. Хүчтэй далайн хар салхины улмаас тус улсын найман мужид хөрс гулссан гэж Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулсан байна.

. Далайн шуурганы улмаас амиа алдсан иргэдийн тоо 84-т хүрсэн ба есөн иргэн олдоогүй хэвээр байна.

Хар салхины улмаас Японы 70 гаруй гол мөрөн савнаасаа хальж үерлэсэн. Эрэл хайгуул, аврах ажиллагаа үргэлжилсээр байна.

 

Эх сурвалж: https://tass.com/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.