СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-23

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчлүүлдэг протезийн үйлдвэрийн орох, гарах гарцыг хаажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгээс Гэмтэл рүү өгсөх замд “Эрхэм чанар” протезийн үйлдвэр байрладаг. Дугуй засвар, шатахуун түгээх станцуудтай ойрхон байрладаг уг үйлдвэрийг А.Оюунцэцэг гэх сэтгэлийн хаттай эмэгтэй 2007 онд байгуулжээ. 13 настайдаа унаганд гишгүүлснээс хоёр хөлөө алдсан тэрбээр өөртэйгөө адилхан зовлонтой хүмүүст туслахыг зорилго болгон үйлдвэрээ ажилуулдаг.

.

Учир нь “Хаан суудал”-ын урд талаас зүүн тийшээгээ Баянгол дүүргийн хуримын ордон хүртэл улсын хөрөнгөөр хар зам тавьж эхэлтэл “Эрхэм чанар” протезийн үйлдвэр руу ордог орох, гарах гарцыг хаажээ.

Замын ажлаас болоод нэг сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж чадахгүй байгааг тус үйлдвэрийн дарга захирал А.Оюунцэцэг учирласан юм. Тэрбээр “” гэсэн юм.

Ингээд өөрийн хөл хүрэх бүх газраар явж явган хүний зам дээр шороо хаасан байсныг зайлуулан эмнэлэг рүү орох замыг засуулахаар болсон байна. Гэтэл тус үйлдвэрийн яг хаалганы хажуугаар Шастины нэрэмжит эмнэлэг руу явдаг нарийн замыг хаахгүй бол автомашин мөргөлдөхөөс гадна хөл, гаргүй иргэд машинд мөргүүлэх эрсдэл үүсээд байгаа гэнэ. Өчигдөр хүртэл тус үйлдвэрээр үйлчлүүлэхээр ирсэн тэргэнцэртэй иргэнийг нэг машин мөргөсөн байна.

Иймд “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэг хотын даргаас Шастины эмнэлгээс тус үйлдвэр лүү явдаг хулгайн шороон замыг хааж, төв замаас тус үйлдвэр руу ордог явган болон автомашины замыг засаж тохижуулж өгөхийг хүсэв.

Энэ бүхэн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн урд талын явган хүний зам байсан талбай дээр “Дашваанжил” ХХК шатахуун түгээх станцаа барьснаас болсон байна.

Мөн тус үйлдвэр руу орох замыг засаж болохгүй байгааг судлахад 2012 оны зураг төслийн хүрээнд ажлыг гүйцэтгэж байгаа юм байна. .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.