ВИДЕО: Жүдо бөхийн залуучуудын багийн ДАШТ

 

 GS 8731 1571502975 1571502975 01 

Ганцаарчилсан барилдааны төрөлд 81 улсын эрэгтэй 294, эмэгтэй 223, нийт 517 жүдоч оролцож Япон улсын баг тамирчид зургаан алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол улсын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам алтан медаль хүртэж багийн амжилтын дүнгээр зургаа дугаар байранд эрэмбэлэгдлээ. 

Медалийн хүснэгтийг тэргүүлэгчид
Медалийн хүснэгтийг тэргүүлэгчид

Харин тэмцээний сүүлийн өдөр багийн төрлөөр 11 улсын баг оролцлоо. Монгол улсын залуучуудын баг А хэсэгт жүдо бөхөөр дэлхийд тэргүүлэгч Япон, БНСУ-ын багуудтай нэг хэсэгт орсон ба манай эхний учраа БНСУ-ын залуучуудын шигшээ баг байлаа. Манай багаас -73кг жинд О.Шинэбаяр, эмэгтэйчүүдийн -70кг жинд Ц.Энхчимэг нар ялалт байгуулж нийлбэр дүнгээр 2:4 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгалаа. 

Харин Японы баг бүхий л шилдгүүдийг ялсаар торолгүй дэлхийн аварга боллоо. Шигшээ барилдаануудыг хүлээн авч үзнэ үү. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.