ВИДЕО: Чилийн босогчид оёдлын үйлдвэр шатааж, таван хүн амиа алджээ

 

Чили улсын Засгийн газар олон нийтийн тээврийн хэрэгслийн үнийг нэмэх саналыг дэмжсэнийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцэл долоо хоногийн турш үргэлжилжээ.

Нийслэл Сантьяго болон Валпарайсо, Кокуймбо, Биобио зэрэг газруудад өглөөний долоон цаг хүртэл хөл хорио тогтоосон ч иргэд эсэргүүцлийн жагсаал тэмцлээ үргэлжлүүлжээ. Армийн цэрэг, цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, даралтат усаар шүршсэн байна. 

 

191020091554 chile protests 1 exlarge 169

 

Метроны тасалбарын үнийг нэмэх шийдвэрийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал тэмцэл тэнцвэргүй байдал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байгааг эсэргүүцсэнээр үргэлжилж байна.

 

191020091740 chile protest 2 exlarge 169

 

Чили улсын таван мужид онц байдал зарласны зэрэгцээ 1990 онд ардчилал руу шилжиж байснаас хойш анх удаа Сантьяго болон бусад хотуудад олон мянган цэрэг, танкуудыг гудамж талбайд байршуулжээ. Ням гарагийн байдлаар нийслэлийн олон нийтийн тээврийн хэрэгслүүд зогсож, олон улсын нисэх буудлууд нислэгүүдээ цуцлан, дэлгүүр худалдааны төвүүд хаалттай хэвээр байна.

CNN агентлагийн дамжуулснаар жагсагчид болон хэв журам сахиулах цагдаа нарын мөргөлдөөний улмаас 60 орчим офицер гэмтэж шархаджээ.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.