ТЦА: Автобусны ослоор долоон хүн нас барлаа

 

Ар гүнтийн давааны орчимд өнөөдөр 11:25 цагийн үед 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож долоон хүн амь насаа алдсан зам тээврийн хэрэг бүртгэгдээд байна.

Дотор нь тус сургуулийн ажилчид зорчиж явсан ба одоогоор Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр ажиллаж байна. Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд жолооч "автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэх мэдүүлгийг өгсөн хэмээн ТЦА-аас мэдээллээ.

73342835 489534028443387 7073997430718464000 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.