Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д өнөөдөр манай хоёр бөх барилдана

 

CGS 7300 1560328734 1560328735 01

Хоёр өдрийн дараах байдлаар Япон улсын баг тамирчид нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийн аваргад оролцож буй 81 орныг медалийн чанараар тэргүүлж буй бол манай улсын баг тамирчид нэг алт, хоёр шагналт байр эзэлсэн амжилтаар дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна. 

Screen Shot 2019 10 18 at 12

Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн -70кг, эрэгтэйчүүдийн -81кг, -90кг жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас хоёр бөх дэвжээнээ гарна. Манай бөхчүүдийн оноолтын мэдээлэлтэй танилцана уу. 

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН -90кг:

Энэ жинд Монгол улсын жүдо бөхийн залуучуудын улсын аварга Э.Үнэнхүү эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Тайванийн Ли ШенКайтай барилдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -90кг жингийн оноолт
Эрэгтэйчүүдийн -90кг жингийн оноолт

 

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН -70кг:

Энэ жинд өсвөрийн ази тивийн аваргын хүрэл медальт Ц.Энхчимэг эхний тойрогт Нидерландын жүдоч Кок Силжатай барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -70кг жингийн оноолт
Эмэгтэйчүүдийн -70кг жингийн оноолт

 

Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:

  • 17:30 цагт: Жин бүрийн урьдчилсан барилдаан
  • 23:00 цагт: Шигшээ барилдаан

Дэлхийн аваргын хоёр дахь өдрийн финалын барилдааныг толилуулж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.