Хүйтний улирал эхэлсэн тул менингитийн шинж тэмдэг илэрч байна

 

Өвөл, хаврын улиралд бага насны хүүхдийн биеийн дархлаа суларч хурц халдварт өвчнүүдийн тархалт нэмэгддэг. Эдгээрийн нэг нь менингококкын халдвар юм. 

ХӨСҮТ-д менингококк буюу цахилгаан менингитийн сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. .

Албаны хүний мэдээлснээр , дархлаа сулрах, хамар, залгиурын идээт үрэвсэл хүндрэх зэрэг бусад өвчний улмаас менингит болсон гэнэ.

 Менингит нь хүйтэнд дэгдэх эрсдэлтэй тул эмч нар 1-5 насны хүүхэдтэй, эцэг, эхчүүд бага насны хүүхдүүддээ анхаарал тавьж, дархлааг нь дэмжих, амьсгалын замын өвчин, хамар, хоолойн үрэвслийг бүрэн эмчлүүлэх, олон нийтийн газар дагуулж явахгүй байхыг анхаарууллаа.

Хүүхэд чанга уйлах, гэрэл, дуу чимээнд мэдрэмтгий болох, хөл, гуянаас эхлэн цусархаг тууралт гарах, хүзүү, дагзны арын булчин хөших, зулай чинэрэх шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламжийн 103, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсанд нэн даруй хандаарай.

73105392 982218105460881 2371279408653664256 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.