LIVE: О.Шинэбаяр бүх өрсөлдөгчөө цэвэр савсаар

 

 Junior 01

Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг, -63кг жингүүдийн барилдаан явагдана. Манай улсаас дөрвөн бөх барилдана. Манай бөхчүүдийн оноолттой танилцахыг хүсвэл энд дарна уу. 

Явцын мэдээлэл /17:00 цаг/

  • Манайхны өнөөдрийн салхийг хагалж эрэгтэйчүүдийн -73кг жинд Ази-Номхон далайн орнуудын залуучуудын АШТ-ний мөнгөн медальт О.Шинэбаяр эхний тойрогт Ливаны бөхийг цэвэр савлаа. Хоёрдугаар тойрогт Германы бөхийг мөн цэвэр ялсан. Гуравдугаар тойрогт Мексикийн бөхийг мөн цэвэр савлаа.
  • Эмэгтэйчүүдийн -63кг жинд Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ц.Сүнжидмаа эхний тойрогт Францын бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
  • Эрэгтэйчүүдийн -73кг жингийн А хэсэгт барилдаж буй Г.Болор-Очир эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Беларусийн бөхийг торгуулиар цэвэр яллаа. 
  • Эмэгтэйчүүдийн -57кг жинд өнгөрсөн жилийн азийн цомын хүрэл медальт М.Халиунаа эхний тойрогт Канадын бөхийг гарт өчих мэхээр цэвэр ялсан. 

Яг одоо хоёрдугаар дэвжээнээ эмэгтэйчүүдийн -57кг жинд М.Халиунаа хоёрдугаар тойрогт Германы бөхтэй барилдана. Түүний дараа мөн дэвжээнээ эрэгтэйчүүдийн -73кг жинд Г.Болор-Очир гуравдугаар тойрогт Италын бөхтэй барилдана. 

 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

 Жич: Хэрэв та аливаа барилдааныг үзэж амжаагүй бол хэдийд ч шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.