"English Open" шилдэг 32 тамирчин тодорлоо

 

73141109 10156357314152062 1928825862233260032 o 01

Хоёрдугаар тойргийн онцлох тоглолтууд:

  • 2015 оны дэлхийн аварга Стуарт Бингхам БНХАУ-ын чансаа доогуур Си Жиахуй-д 4:1 харьцаагаар хожигдон тэмцээнээ өндөрлүүллээ. 
  • Сүүлийн үед өндөр формтой байгаа Английн Кайрен Вилсон мөн Хятадын залуу тамирчинд хожигдохоо шахав. Уг тоглолт 4:3 харьцаагаар өндөрлөж Кайрен Вилсон шилдэг 32-т багтлаа. 
  • Хонг Конгийн снукер биллиардын нүүр царай болсон Марко Фу болон 2010 оны дэлхийн аварга Нейл Робертсон нарын тоглолт ширүүн өрнөж Нейл Робертсон цааш шалгарлаа. 
  • Дэлхийн 3 удаагийн аварга Марк Виллиамс Майкл Холтын эсрэг юу ч хийж чадалгүй хожигдон тэмцээнээ эрт дуусгалаа. 
  • Домогт Ронни О Сулливан Хятадын залуу тамирчинд хожигдохоо шахав. Тэрээр 4:3 харьцаагаар хожин цааш шалгарав. 
  • Тэмцээн эхлээд огт хожигдолгүй яваа гурван тамирчин байгаа ба бүгд Английн тамирчид. Эдгээр тамирчид бол шинэхэн дэлхийн аварга Жадд Трамп, Майкл Холт, Том Форд нар юм. 
  • Шилдэг 32-т харьцангуй олон Хятад тамирчид байгаа ба одоогийн байдлаар долоон Хятад залуу тамирчин үлдээд байна. 

Снукер биллиард сонирхогчдодоо өнөөдөр шинэхэн дэлхийн аварга болох Жадд Трамп болон Велсийн Даниел Веллс нарын тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна. 

72722616 10156357699992062 7668048298892066816 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.