LIVE: Жүдо бөхийн залуучуудын ДАШТ дэвжээ №2

 

 

oidov 01

Өнөөдөр тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жингийн барилдаануудыг явагдах ба манай улсаас Л.Сосорбарам тэргүүтэй таван жүдоч барилдах хуваарьтай байна.

Манай бөхчүүд одоогийн байдлаар:

  • Эрэгтэйчүүдийн -60кг жингийн D хэсэгт барилдсан Г.Тэмүүжин нэгдүгээр тойрогт Канадын бөхийг сайхан савсан ч хоёрдугаар тойрогт Туркын бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа. 
  • Эрэгтэйчүүдийн -66кг жинд барилдсан Б.Нармандахын хувьд мөн нэгдүгээр тойрогт Их Британийн бөхийг цэвэр ялсан ч хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа. 
  • Эмэгтэйчүүдийн -52кг жинд Л.Сосорбарам эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Германы бөхийг нэмэлт цагт ялж дөрөвдүгээр тойрогт Узбекистаны бөхтэй барилдана. 
  • Эрэгтэйчүүдийн -60кг жингийн А хэсэгт барилдаж буй Б.Сүхбат эхний тойрогт Иорданы бөхийг, хоёрдугаар тойрогт Бразилын бөхийг тус тус ялж яг одоо гуравдугаар тойрогт Беларусын бөхтэй бөхтэй барилдана.
  • Эмэгтэйчүүдийн -48кг жинд өсвөрийн дэлхийн аваргын мөнгө, ази тивийн аваргын хүрэл медальт Б.Ойдовчимэд эхний тойрогт Эквадорын бөхийг цэвэр дарж Б.Сүхбатын барилдааны дараа хоёрдугаар дэвжээнээ Сербийн бөхтэй барилдана.  

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

 Жич: Хэрэв та аливаа барилдааныг үзэж амжаагүй бол хэдийд ч шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.