ВИДЕО: Гэрийнхээ цонхоор шагайсан бүсгүйг буудаж хороосон цагдааг баривчиллаа

 

АНУ-ын Техас мужийн Форт Ворт хотод шөнө дундад гэмгүй эмэгтэйг унталгын өрөөнийхөө цонхоор шагайхад нь буудаж хороосон цагдааг хүн амины гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгаж, ажлаас нь халж баривчилсан байна.

Бүсгүй дүүтэйгээ видео тоглоом тоглож байгаад гадаа гарсан чимээнээр цонхоор харахад цагдаа хулгайчтай андуурч буудсан юм.. Хэрэг гарсны дараа цагдаад ямар нэгэн хариуцлага тооцоогүй байсан ч шударга бусаар амиа алдсан эмэгтэйн ар гэрийнхэн гомдол гаргаж, холбооны мөрдөгчдийг хэргийг шалгахыг хүссэн байна.

 

 109235160 6fa082db 012f 4c07 a2ad 0f7a527e2ba0

 

АНУ-д африк гаралтай өнгөт арьстнууд цагаан арьст цагдаагийн ажилтнуудтай үл ойлголцох нь хэзээнээсээ анхаарал татсан, эмзэг сэдэв байсаар ирсэн юм.

Хохирогч бүсгүй 28 настай өнгөт арьст Ататиана Жеферсоны хөрш урд хаалга нь онгорхой байхыг хараад цагдаагийн газарт дуудлага өгчээ. Дуудлага яаралтай биш байсан ч офицер Аарон Дин шөнийн 02 цаг 30 минутад байшингийн гадаа ирсэн байна. Цонхоор харсан бүсгүйг буудаж буй бичлэг цагдаагийн камерт бичигдсэн юм.

 

 

Амиа алдсан эмэгтэйн ар гэрийнхэн түүнийг буудуулах үед найман настай дүүгээ харж үлдэж, ээж нь эмнэлэгт хэвтсэн байсныг ярьсан байна. Мөн гэр бүлийн өмгөөлөгчийн үзэж байгаагаар уг .

 

rmn6H 1571079658 148670 blog victimofcopshooting

 

Тус хотод лаа барьсан жагсагчид хохирогчид эмгэнэл илэрхийлэхийн сацуу, хэргийг шударгаар шүүхийг уриалан жагсаалд нэгджээ. Уг хэрэг гарахаас хоёр долоо хоног гаруйн өмнө цагаан арьст цагдаа гэртээ мөхөөлдөс идэж байсан өнгөт арьст иргэнийг буудаж хөнөөсөн хэргийнхээ шийтгэлийг авч, хорих ял сонссон юм.

 

merlin 162675498 03a9abdb 352f 46a9 9131 01518bf1a148 articleLarge

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.