ВИДЕО: Унтлагын өрөөнийхөө цонхоор шагайж байгаад цагдаад буудуулжээ

 

Техас мужид 28 настай Африк гаралтай эмэгтэй гэрийнхээ унтлагын өрөөний цонхоор шагайж байгаад цагдаагийн ажилтанд буудуулж амиа алдсан хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарчээ.

Ататиана Жеферсон гэгч өнгөт арьст эмэгтэй Форт Вортод найман настай дүүгийнхээ хамт амьдардаг байжээ. Тэдний гэрийн хаалга шөнө нээлттэй байснаас хөрш нь цагдаад дуудлага өгсөн байна. .

Бууны суманд оногдсон хүн хэн нэг гадны зочин бус, гэртээ байсан эмэгтэй байсан бөгөөд яаралтай түргэн тусламж дуудсан ч амиа алдсан байна. Эмэгтэйг буудаж хороосон цагдааг мөрдөн шалгах ажил эхэлжээ.

 

Ататиана Жеферсон
Ататиана Жеферсон

 

Гадаа ямар нэг чимээ гарахыг сонсож унтлагын өрөөнийхөө цонхоор шагайж, юу болоод байгааг шалгах үед Жеферсон дүүтэйгээ хамт видео тоглоом тоглож байжээ. . Харамсалтайгаар эндүүрэгдэж буудуулсан бүсгүй их сургууль төгсөж, эм зүйн техник төхөөрөмж худалдах ажил хийдэг байжээ.

 

1 4636664

 

Уг хэрэг гарахаас ердөө хоёр долоо хоногийн өмнө Далласт гэртээ мөхөөлдөс идэж байсан өнгөт арьст эрэгтэйг буудаж хөнөөсөн цагдаагийн ажилтан хорих ял сонссон юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.