Сирийн арми Туркийн дайралт хийсэн бүс нутаг руу цэргээ илгээнэ

 

Сири улсын Засгийн газар курдуудтай зөвшилцөлд хүрснээр Туркийн армийн дайралт хийж буй хойд хилийн бүс нутаг руу цэргээ илгээхээр болжээ. Сирийн төрийн мэдлийн телевизээр энэ тухай дамжуулахдаа Засгийн газрын армийн бие бүрэлдэхүүнийг хойд нутагт тараан байршуулна гэв.

Хилийн дагуу цэргийн дайралт явуулснаар олон арван энгийн иргэн амиа алдаад байна. Курдуудын толгойлдог Сирийн ардчилсан хүчин Турктай хиллэдэг бүс нутагт хяналтаа тогтоосон ч АНУ эндээс цэргээ татсанаар Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы арми галлаж эхэлсэн.

Уг дайралт, зэвсэгт мөргөлдөөний үеэр Айн Исса лагерьт хоригдож байсан Исламын улс бүлгийн 800 гаруй холбоотон зугтсан гэжээ. .

 

2019 10 13T113405Z 920188556 RC15C9468830 RTRMADP 3 SYRIA SECURITY TURKEY

 

Гэвч Эрдоганы цэргүүд Сирийн хилээс дотогшоо 30-35 км-т аюулгүй бүс бий болгохын тулд террористуудын эсрэг тэмцэж байна хэмээн байр сууриа хамгаалсан. Түүнчлэн аюулгүй бүс байгуулвал Сирийн гурван сая гаруй дүрвэгчийг Турк улсаас гаргаж уг бүсэд байршуулахаар төлөвлөжээ.

НҮБ-аас зэвсэгт мөргөлдөөний улмаас 160,000 гаруй иргэн орон гэрээсээ дүрвэсэн гэж мэдээлжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.