Туркийн цэргийн ажиллагаанаас Сирийн 100,000 орчим иргэн дүрвэжээ

 

НҮБ-ын мэдээлснээр Туркийн арми хилийн дагуу галлаж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар Сирийн 100,000 орчим иргэн орон гэрээсээ дүрвэж зугтсан байна. Хассаке хот, Таль Тамер тосгоны барилга, сургуулиудад иргэд олноороо хоргодож байна гэжээ.

Мөн Сирийн Ардчилсан хүчний олон арван дайчны амь эрсэджээ.

 

p07qt31g

 

Турк улстай хиллэдэг Сирийн хойд бүсийн нутаг дэвсгэрээс АНУ цэргээ татсанаар Эрдоганы Засгийн газарт цэргийн ажиллагаа явуулах ногоон гэрэл асаасан хэмээн эх сурвалжууд дурдаж байгаа юм.

 

p07qlpbg

 

Баасан гарагт ирүүлсэн мэдээллээр Исламын улс хилийн Камишил тосгонд автомашинтай бөмбөг дэлбэлж зургаан иргэн алагджээ.

Хэрэв Турк улс дайралтаа үргэлжлүүлбэл хилийн бүс орчимд багадаа 450,000 иргэн орон гэрээсээ дүрвэж болзошгүй хэмээн мэдээлж байгаа юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.