Амралтын өдрүүдэд шөнөдөө -12 хэм хүрч хүйтэрнэ
Энэ амралтын өдрүүдэд цаг агаар хүйтэрч, үүлшинэ гэдгийг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлжээ. Өнөөдөр буюу бямба гарагт өдөртөө агаарын температур +2 хэм байх бол шөнөдөө -9 хэмийн хүйтэн хононо. Харин ням гарагт өдөртөө +3 хэм, шөнөдөө -12 хэм хүрч хүйтэрнэ.
Амралтын өдрүүдэд салхи 6-8 метр секунд байна гэжээ. Тиймээс ард иргэд хөдөө орон нутагт аялж, амрах бол бэлтгэлээ базааж, дулаан хувцаслах хэрэгтэй байна.
Харин шинэ долоо хоногт бага зэрэг дулаарч өдөртөө 7-9 градусын дулаан, шөнөдөө -6-8 хэмийн хүйтэн байх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.