ВИДЕО: Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-д манай 30 мастер өрсөлдөнө
Бөхийн төрлүүдийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлнэ.
Энэ сарын 13-ны өдрийг хүртэл явагдах сонгомол бөх, чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 60 гаруй орны ахмад тамирчид өрсөлдөнө.
Тэмцээний дүрэм: Таван насны ангилалд зургаан жингээр өрсөлдөх юм.
- А ангилал: 35-40 нас
- В ангилал: 41-45 нас
- С ангилал: 46-50 нас
- D ангилал: 51-55 нас
- Е ангилал: 56-60 нас
Жингийн хувьд: 55 - 62кг, -70кг, -78кг, -88кг, -100кг, -130кг гэсэн зургаан жингийн ангилалаар явагдах юм.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/:
10 дугаар сарын 8-ны өдөр:
- 14:00 цагт Сонгомол бөхийн B, E ангиллын урьдчилсан болон дагах барилдаан
- 21:30 цагт Сонгомол бөхийн B, E ангиллын шигшээ барилдаан
10 дугаар сарын 9-ний өдөр:
- 14:00 цагт Сонгомол бөхийн С, D ангиллын урьдчилсан болон дагах барилдаан
- 21:30 цагт Сонгомол бөхийн С, D ангиллын шигшээ барилдаан
10 дугаар сарын 10-ны өдөр:
- 14:00 цагт Сонгомол бөхийн А ангиллын урьдчилсан болон дагах барилдаан
- 21:30 цагт Сонгомол бөхийн А ангиллын шигшээ барилдаан
10 дугаар сарын 11-ний өдөр:
- 14:00 цагт Чөлөөт бөхийн В, Е ангиллын урьдчилсан болон дагах барилдаан
- 21:30 цагт Чөлөөт бөхийн В, Е ангиллын шигшээ барилдаан
10 дугаар сарын 12-ны өдөр:
- 14:00 цагт Чөлөөт бөхийн С, D ангиллын урьдчилсан болон дагах барилдаан
- 21:30 цагт Чөлөөт бөхийн C, D ангиллын шигшээ барилдаан
10 дугаар сарын 13-ны өдөр:
- 14:00 цагт Чөлөөт бөхийн А ангиллын урьдчилсан болон дагах барилдаан
- 21:30 цагт Чөлөөт бөхийн А ангиллын шигшээ барилдаан
Манай улсаас мастеруудын ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт ОУХМ Х.Нямдорж, Дэлхийн аварга Г.Баатарсүрэн, мастеруудын ДАШТ-ий хошой мөнгө, дөрвөн хүрэл медальт ОУХМ Ш.Баянмөнх, гурван хүрэл медальт ОУХМ Д.Ганбат, Б.Бат, Ц.Дуламсүрэн, Н.Баатар, Т.Батнасан, Б.Лхагвадорж тэргүүтэй 30 гаруй тамирчин оролцоно хэмээн Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.