ВИДЕО: Шаун Мөрфи түрүүлж хагас тэрбум төгрөгийн шагнал хүртлээ

 

71318606 10156314011647062 380637310489722880 o 01

"Evergrande China Championship 2019" тэмцээн нь хэдийгээр чансааны оноо олгох тэмцээн ч гэлээ шагналын сангийн хувьд харьцангуй өндөр тэмцээн юм. Тодруулбал түрүүлсэн Шаун Мөрфи монгол мөнгөөр хагас тэрбум төгрөгийн шагнал хүртсэн байна. 

Финалын тоглолтод дэлхийн гурван удаагийн аварга Марк Виллиамс болон 2005 оны дэлхийн аварга Шаун Мөрфи нар тун ширүүхэн өрсөлдөж 10:9 харьцаагаар Шаун Мөрфи хожил байгууллаа. Хоёр тамирчны хувьд нийт 28 удаа учраа тааран тоглосон нь энэ бөгөөд хожил хожигдлын харьцаа 14:14 болж тэнцлээ. Харин 2018 оноос хойш гурав дахь удаагаа учраа таарч буй нь энэ бөгөөд сүүлийн гурван тоглолтод бүгдэд нь Шаун Мөрфи хожил байгуулаад байна. 

71318606 10156314011647062 380637310489722880 o

Снукер биллиардын дараагийн чансаа оноо олгох тэмцээн English Open тэмцээн 10 дугаар сарын 14-20-ны хооронд үргэлжилнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.