ВИДЕО: Монголын жүдо бөхийн ирээдүй О.Цэцэнцэнгэл

 

70989287 1232726400232518 9023422072067457024 n 01

Тодруулбал Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин О.Цэцэнцэнгэл бүх Японы оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнд +100кг жинд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр энэ оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхээс гадна залуучуудын Ази тивийн аварга болсон тамирчин юм. Өнгөрсөн жилээс жүдо бөхийн өлгий нутаг болсон Япон улсын Осака хотноо жүдо бөхийн Тэнри их сургуульд суралцахын хажуугаар үндэсний шигшээ багтаа харьяалагддаг байна. О.Цэцэнцэнгэл 10 дугаар сарын 16-19-ны өдөр Морокко улсад зохион байгуулагдах Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох юм. 

20190929 NEWS M100P medalists 1024x682

Монгол улсын начин Б.Одхүүгийн хүү О.Цэцэнцэнгэлийн Ази тивд үзүүлж байсан амжилтуудаас дурьдвал:

  • 2015 онд Өсвөрийн Ази тивийн аваргаас хүрэл медаль
  • 2017 онд Залуучуудын Ази тивийн аваргаас хүрэл медаль
  • 2018 онд Хонг Конгийн нээлттэй тэмцээнээс хүрэл медаль
  • 2019 онд Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд байгаа юм.  

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.