LIVE: Жүдо бөхийн өсвөрийн ДАШТ 4 дэх өдөр

 

AT2J5629 1569596990 1569596990 01 

Гурван өдрийн дараах байдлаар Япон улсын баг тамирчид дөрвөн алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар дэлхийн аваргад оролцож буй 61 улсын медалийн чанараар тэргүүлж буй бол Турк улсын баг тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар удаалж байна.

Өнөөдөр тэмцээний дөрөв дэх өдөр охидын -70кг, +70кг, хөвгүүдийн -90кг, +90кг жингүүдийн барилдаан явагдах ба манай улсаас дараах залуу бөхчүүд зодоглоно.

Хөвгүүдийн -90кг жинд: В хэсэгт Г.Батзориг эхний тойрогт Казахстан улсын бөхтэй барилдах бол D хэсэгт Б.Хүдэрчулуун мөн Казахстан улсын бөхтэй барилдана. /Нэгдүгээр дэвжээний 14 дэх барилдаан/

Охидын -70кг жинд: Өнгөрсөн оны өсвөрийн Ази тивийн аваргын хүрэл медальт Т.Намуунаа АНУ-ын бөхтэй барилдах оноолттой байна. 

Охидын +70кг жинд: Ө.Одончимэг эхний тойрогт ОХУ-ын бөхтэй барилдах оноолттой байна. /Гуравдугаар дэвжээний 10 дахь барилдаан/

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.