ВИДЕО: "Өсвөр үеийн жүдо бөхийн ДАШТ" хамгийн хурдан цэвэр ялалтууд

 

Казахстан улсын Алматы хотноо жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө зохион байгуулагдаж байна. 

AT2J9664 1569491779 1569491780 01 

Өнөөдөр охидын -57кг жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа зодоглож буй Узбекистаны жүдоч Аминова өрсөлдөгчөө ердөө долоон хоромын дотор цэвэр яллаа. 

 Энэхүү барилдаан нь хамгийн хурдан хугацаанд өрсөлдөгчөө буулган авсан барилдаан гэвэл бас биш байлаа. Охидын -63кг жинд Белгийн төдийгүй дэлхийн чансаагаар жиндээ №1 тамирчин болох Алессиа Коррао Тайванийн жүдочийг ердөө таван хоромд цэвэр яллаа. 

Харин энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хамгийн удаан үргэлжилсэн барилдаан бол охидын -52кг жинд Италийн Вероника Тониоло болон ОХУ-ын Лилиа Нугаева нарын Алтан медалийн төлөөх барилдаан байлаа. Тэд нийт 10 гаруй минут барилдаж торгуулиар Вероника Тониоло алтан медалийн эзэн боллоо.

Өнөөдөр тэмцээний гурав дахь өдөр охидын -57кг, -63кг, хөвгүүдийн -73кг, -81кг жингүүдийн барилдаан явагдаж байгаа ба манай сайт шууд дамжуулан үзүүлсээр байна. Шууд дамжуулалтыг энд дарж үзнэ үү. 

Өнөөдрийн медалийн төлөөх барилдаан 18:00 цагт эхэлнэ. /Улаанбаатарын цагаар/ 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.