ВИДЕО: "Жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ" манай хөвгүүд тун сайн барилдаж байна

 

Казахстан улсын Алматы хотноо жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэллээ. 

 50act 1502332423 1502332423 01

Өнөөдөр манай зургаан бөх дэвжээнд гарч зодоглосноос:

    • -55кг жинд Азийн цомын аварга Х.Батцэнгэл эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт АНУ-ын А.Мендозатай барилдан торгуулиар цэвэр ялж гуравдугаар тойрогт Азербайжаны бөхтэй барилдахаар боллоо. 

    • -50кг жинд Азийн цомын аварга Н.Мэндсайхан нэгдүгээр тойрогт Азербайжаны бөхтэй барилдан ваза-ари үнэлгээгээр ялж хоёрдугаар тойрогт Израйлийн А.Шулмантай барилдахаар боллоо. 

 

Манай сайт жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-ийг энэ сарын 29-ныг дуустал шууд дамжуулан үзүүлэх ба та өнөөдрийн (2019.09.25-ны өдөр) шууд дамжуулалтыг энд дарж хүлээн авч үзнэ үү. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.